Түгээмэл асуулт
Даатгалын хураамж, өөрөө хариуцах хувь (ӨХХ), гэрээ байгуулах, төлбөр төлөх талаарх түгээмэл асуултын хариулт.
Яагаад даатгагчаас шууд биш, брокероор авах вэ?
Даатгагч, даатгуулагч хоёрын ашиг сонирхол өөр. Хараат бус брокер аль нэг даатгагчийн биш, зөвхөн таны талд ажиллана: эрсдэлийг тань үнэлж, олон даатгагчийн нөхцөлийг харьцуулан, яг хэрэгтэй хамгаалалтаа сонгоход тусална. Учир нь хамгийн чухал нь сайн компани биш, сайн гэрээ.
Брокероор даатгуулахад илүү үнэтэй юу?
Үгүй. Брокерын шимтгэлийг даатгалын компани төлдөг тул даатгуулагчаас нэмэлт мөнгө авахгүй. Харин эрсдэлийг тань зөв тайлбарласнаар хураамж буурах тохиолдол ч бий.
Улсын дугаар, регистр оруулахгүйгээр үнэ харж болох уу?
Тийм. Багц, хамрах хүрээ, үнийг каталогоос шууд харна. Улсын дугаар, регистрийг зөвхөн сонгосон багцаараа гэрээ байгуулах алхамд асууна.
Хохирол учирвал хэнд хандах вэ?
Гэрээ байгуулсан даатгалын компанидаа шууд мэдэгдэнэ — нөхөн төлбөрийг даатгагч шийддэг. Даатгагчийнхаа мэдээллийг «Миний гэрээ»-нээс ДАН-аар нэвтэрч харна. Мэдэгдэхээс өмнө зөвлөгөө хэрэгтэй бол брокерт залгаж болно, заавал биш.
Өөрөө хариуцах хувь (ӨХХ) гэж юу вэ?
Хохирол гарсан үед даатгуулагч өөрөө хариуцах хэсэг. Үлдсэн хэсгийг даатгагч нөхөн төлнө. ӨХХ нь гэрээнээс хамаарч хохирлын эсвэл даатгалын үнэлгээний хувиар тооцогддог тул бодит дүнг төгрөгөөр тодруулж аваарай. ӨХХ бага байх тусам хураамж ихэвчлэн өндөр байдаг.
Хариуцлагын хязгаар гэж юу вэ?
Нэг тохиолдол дээр даатгагчийн төлөх дээд хэмжээ. Үүнээс дээш гарсан хэсгийг даатгуулагч өөрөө хариуцна. Тиймээс зөвхөн хураамжийг биш, энэ хязгаарыг хамт харьцуулах нь чухал.
Яагаад ижил даатгалыг компаниуд өөр үнээр санал болгодог вэ?
Даатгагч бүр эрсдэлээ өөрөөр үнэлдэг, багцын хамрах хүрээ, ӨХХ, хариуцлагын хязгаар нь мөн ялгаатай байдаг. Тиймээс хамгийн бага дүн үргэлж хамгийн тохиромжтой сонголт байдаггүй — юу багтсаныг зэрэгцүүлж харах нь зөв.
Хамгийн хямд нь хамгийн сайн сонголт мөн үү?
Заавал биш. Хураамж бага байхын оронд ӨХХ өндөр, хамрах хүрээ нарийн байх тохиолдол их. Мэдээллээ оруулмагц бүх багц нэг хүснэгтэд зэрэгцэх тул хураамж, ӨХХ, хамрах хүрээг нь мөр мөрөөр харьцуулж үзээрэй.
Хэдэн компанийг зэрэг харьцуулж болох вэ?
Хязгааргүй. Үнэд нөлөөлөх мэдээллээ оруулмагц тухайн төрлийн бүх даатгагчийн бүх багц нэг хүснэгтэд зэрэгцэж гарна. Олон санагдвал «Шүүлтүүр» хэсгээс өөрт хэрэгтэй хамгаалалтаа тэмдэглэж, тохирох багцуудыг л үлдээнэ.
Хүснэгтэд «—» зураас юу гэсэн үг вэ?
Тухайн компани энэ үзүүлэлтийг бидэнд өгөөгүй гэсэн үг — «хамрахгүй» гэсэн үг БИШ. Хамрахгүй нь тодорхой бол «Хамрагдахгүй» гэж улаанаар тусад нь тэмдэглэгддэг. Баталгаагүй зүйлийг бид хамрахгүй гэж хэлэхгүй; эргэлзээтэй бол 7000-9099 руу залгаад тодруулж болно.
Харагдаж буй үнэ эцсийн үнэ мөн үү?
Үгүй. Дээрх хураамж нь ойролцоо дүн бөгөөд гэрээ байгуулах үед эцсийн хураамж бодогдоно. Тооцоо нь таны оруулсан үнэлгээ болон хариултууд дээр тулгуурладаг тул мэдээлэл өөрчлөгдвөл дүн ч өөрчлөгдөнө.
Үнийн санал авахад ямар мэдээлэл шаардлагатай вэ?
Даатгалын төрөл бүрд өөр: тээврийн хэрэгсэлд улсын дугаар, үйлдвэрлэсэн он, үнэлгээ гэх мэт. Утас, и-мэйлийг үнэ харах алхамд асуухгүй — зөвхөн санал сонгосны дараа гэрээ байгуулах алхамд авна.
Бүртгэл үүсгэх шаардлагатай юу?
Үгүй. Нууц үг, бүртгэлгүйгээр үнэ харьцуулж, гэрээ байгуулж болно. Дараа нь захиалга, гэрээгээ харахдаа «Миний хуудас» хэсэгт регистр, утасны дугаараа оруулж нэвтэрнэ.
Төлбөрөө яаж төлөх вэ?
Гэрээтэй танилцаж, гарын үсгээ зурсны дараа QPay-ээр төлнө. Төлбөр баталгаажмагц захиалгын төлөв тэр дор нь шинэчлэгдэнэ.
Гэрээгээ хаанаас дахин харах вэ?
«Миний хуудас» хэсэгт регистр, утасны дугаараа оруулбал захиалга, гэрээ, төлбөрийн түүх бүгд харагдана. Гэрээний PDF-ийг тэндээс шууд нээж, татаж авч болно.
Ямар баримт бүрдүүлэх вэ?
Тохиолдол бүрд өөр бөгөөд жагсаалтыг даатгалын компани тань өгнө. Ерөнхийдөө зураг, холбогдох байгууллагын лавлагаа, хохирлын тооцоо ордог. Аль баримт яагаад хэрэгтэйг ойлгохгүй бол брокероос асуугаарай.
Нөхөн төлбөр хэр удаан шийдэгддэг вэ?
Хугацааг даатгалын компани тогтоодог бөгөөд гэрээний нөхцөлд заасан байдаг. Шийдвэр, төлбөрийг даатгагч гаргадаг тул явцаа даатгагчаасаа лавлана. Удаашрах эсвэл ойлгомжгүй зүйл гарвал брокер тайлбарлахад тусална.
Даатгагч татгалзвал яах вэ?
Татгалзсан шалтгааныг брокер гэрээний нөхцөлтэй тулган тайлбарлаж, дахин хянуулах үндэслэл байгаа эсэхийг тантай хамт харна. Шаардлагатай бол Санхүүгийн зохицуулах хороонд (СЗХ) гомдол гаргах боломжтой.